Posts

Interstellar 2014 movie review

Image
Интерстеллар science fiction кинонууд дундаа яалтчгүй Space Odyssey –тэй яригдахуйц сайн болжээ. Ерөнхийдөө нэлээд төстэй мэт боловч киноны гол агуулга нь шинжлэх ухааны уран зөгнөлөөс гадна хайр байсан болов уу. Тэрс ч гэмээр энэ 2 сэдвийг тун ухаалгаар холбож өгсөн нь хамгийн ихээр таалагдлаа.  Кристофер Ноланы элдэв янзын жижиг чухал обьектуудад байнга анхаардаг байдал, киноны төгсгөлд за авал асуулт үлдээж гүүгл ухаж харахаас өөр аргагүй болгодог зан нь өөрийнх нь бараг стиль болчихсон мэт. Тэрнээс болж кинонд бүүр хэт автан жижиг гэлтгүй харилцан яриа, эд зүйлсүүдийг нарийн харсаар кинондоо бүрэн автан бараг 3 цагийн их мэдээлэл, үйл явдлууд бүгд хэдхэн минутанд замбараагүй байдлаар тархинд орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Энэ нь өөрөө том асуулт үлдээж одоог хүртэл тархинд Интерстеллар явсаар л байна. Кинонд ямар ч сул үг, хэрэггүй хэсгүүд байхгүй бөгөөд бүгд цаана утгатай агуулгатай байсан нь ямар ч уйдаах, эвшээх зав өгөөгүй нь ах дүү Ноланы ач гавьяа яалтчгүй мөн. Дан га

H1B талаар

Image
H1B нь Америкт түр ажиллах (3-6 жил) визаны төрөл юм. Энэхүү визийг ихэвчилэн компьютерийн чиглэлийн хүмүүс авдаг бөгөөд зөвхөн Энэтхэгээс гэхэд л ойролцоогоор 500 мянган ажилчид ажиллаж амьдардаг байна. H1B виза авахад лоттонд оролцох бөгөөд хожих магадлал нь боловсролын зэрэг, оюутны статусаас хамаардаг.  Дадлага хийж байгаа төгсөөгүй оюутнууд (CPT) ойролцоогоор 30%-ийн магадлалтай хождог бол төгссөн статустай оюутнууд (OPT) 60-70%-ийн хожих магадлалтай байдаг. Лоттонд оролцох эрхийг ажиллаж буй компанийхаа тусламжтай авч болно. Ингэхийн тулд компани нь тухайн хүнийг спонсорлохыг зөвшөөрч, үүнтэй холбоотой гарах зардлыг даах ёстой.   H1B-ын сугалаат хонжвор нь хуулиасаа хамаараад өөрчлөгдөх боломжтой. Хожсон тохиолдолд оюутнуудын F1 виза H1B болох бөгөөд 3н жилийн турш ажиллаж амьдрах эрхтэй. 3 жил дуусмагц 1 удаа сунгах эрхтэй бөгөөд нийтдээ 6 жил ажиллах эрхтэй болно. Дагалдан хүмүүс буюу dependent (F2 виза эзэмшигчид) виза нь F2-с H4 лүү шилжинэ. H4-тэй болсон тохиолдолд ажил хи