Posts

Showing posts from February, 2018

H1B талаар

Image
H1B нь Америкт түр ажиллах (3-6 жил) визаны төрөл юм. Энэхүү визийг ихэвчилэн компьютерийн чиглэлийн хүмүүс авдаг бөгөөд зөвхөн Энэтхэгээс гэхэд л ойролцоогоор 500 мянган ажилчид ажиллаж амьдардаг байна. H1B виза авахад лоттонд оролцох бөгөөд хожих магадлал нь боловсролын зэрэг, оюутны статусаас хамаардаг.  Дадлага хийж байгаа төгсөөгүй оюутнууд (CPT) ойролцоогоор 30%-ийн магадлалтай хождог бол төгссөн статустай оюутнууд (OPT) 60-70%-ийн хожих магадлалтай байдаг. Лоттонд оролцох эрхийг ажиллаж буй компанийхаа тусламжтай авч болно. Ингэхийн тулд компани нь тухайн хүнийг спонсорлохыг зөвшөөрч, үүнтэй холбоотой гарах зардлыг даах ёстой.   H1B-ын сугалаат хонжвор нь хуулиасаа хамаараад өөрчлөгдөх боломжтой. Хожсон тохиолдолд оюутнуудын F1 виза H1B болох бөгөөд 3н жилийн турш ажиллаж амьдрах эрхтэй. 3 жил дуусмагц 1 удаа сунгах эрхтэй бөгөөд нийтдээ 6 жил ажиллах эрхтэй болно. Дагалдан хүмүүс буюу dependent (F2 виза эзэмшигчид) виза нь F2-с H4 лүү шилжинэ. H4-тэй болсон тохи...