Interstellar 2014 movie review

Интерстеллар science fiction кинонууд дундаа яалтчгүй Space Odyssey –тэй яригдахуйц сайн болжээ. Ерөнхийдөө нэлээд төстэй мэт боловч киноны гол агуулга нь шинжлэх ухааны уран зөгнөлөөс гадна хайр байсан болов уу. Тэрс ч гэмээр энэ 2 сэдвийг тун ухаалгаар холбож өгсөн нь хамгийн ихээр таалагдлаа. 

Кристофер Ноланы элдэв янзын жижиг чухал обьектуудад байнга анхаардаг байдал, киноны төгсгөлд заавал асуулт үлдээж гүүгл ухаж харахаас өөр аргагүй болгодог зан нь өөрийнх нь бараг стиль болчихсон мэт. Тэрнээс болж кинонд бүүр хэт автан жижиг гэлтгүй харилцан яриа, эд зүйлсүүдийг нарийн харсаар кинондоо бүрэн автан бараг 3 цагийн их мэдээлэл, үйл явдлууд бүгд хэдхэн минутанд замбараагүй байдлаар тархинд орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Энэ нь өөрөө том асуулт үлдээж одоог хүртэл тархинд Интерстеллар явсаар л байна.
Кинонд ямар ч сул үг, хэрэггүй хэсгүүд байхгүй бөгөөд бүгд цаана утгатай агуулгатай байсан нь ямар ч уйдаах, эвшээх зав өгөөгүй нь ах дүү Ноланы ач гавьяа яалтчгүй мөн. Дан ганц цаг хугацааны loop, хар нүх, өтний зам, олон хэмжээстийн талаарх ШУ-ны концептуудаас гадна эцэг хүүхдийн хайрын талаар сэтгэл өвдмөөр маш их хэсэг байсан нь аав болсон над мэтийн хүмүүсийн нулимсыг ёстой ч барах шиг л боллоо.
Харин Dr Mann-ийн хувьд муу хүн биш, өөрийн зүгээс яалтчгүй зөв зүйлүүдийг хийсэн гэж л надад ойлгогдсон. Галзуурсан биш харин ч хүн төрөлхтөнг аврах гэсэн Доктор Брэндийн философи тэнд үргэлжилж явж байсан. Ёс зүйн хувьд буруу ч гэсэн шаардлагатай тохиолдолд яалтгүй зөв байсан нь тодорхой. Магадгүй ямар ч ардаа үлдсэн хүнгүй, хайр гэсэн ойлголт байхгүй хүнийг харуулахыг зорьсон байх.
Онцолж нэлээд таалагдсан зүйл нь эхний хэсгээс харагдсан Күүпэр болон Мерфю 2-ын Шинжлэх ухаанлаг харилцаа. Хэдий фэрмчин, хөдөө амьдардаг байлаа ч хүүхэддээ ШУ-ны мэдлэг өгөхдөө харамгүй байж, бүхэл ханаар нь номнуудыг өрсөн байсан. Гэтэл манайд боломжтой айлууд ч хүүхэддээ иймэрхүү байдлаар ханддаг билэв үү үгүй билэв үү? Энэ зан нь надтай нэлээд ойр санагдсан бөгөөд нэмээд аав хүний тэр хайрыг нь ойлгоод байгаа болохоор бүүр тогтмол сад тавиастай л үзлээ.
Бусдаар жүжиглэлт, хөгжим, дүрслэлийн хувьд нэмж ярьвал илүүц байх. Энэ оны байтугай хэдэн арван жилдээ ч харсангүй үнэхээр донтмоор гайхалтай шинжлэх ухааны уран зөгнөлт байлаа. Кино театраас буугаагүй дээр нь үзэхгүй бол дараа нь bluray гарахаар нь үзээд адилхан кайф авна гэвэл худлаа шүү

Comments

  1. 1. Cooper цус чинь astronaut биз дээ?
    2. The force of a boner is strong гэж Anne-ийн дүрийн үгэнд нь орж найз залуугийнх нь явсан гараг руу явсан бол юу ч тохиогоо бил ээ. "Тэд" гэр яригдаад байсан улсууд нь сүрхий wormhole эд нар бүтээж өгөхийн чацуу уг нь бас зөв гараг руу нь дагуулаад явчихсан бол.

    ReplyDelete
    Replies
    1. Инженер хэрэггүй болчихсон ирээдүй шүү дээ. Күүперийн мэдлэг боловсрол одоогийн сансрын нисгэгчийн хажууд үнэхээр жулдана. Мань нөхөр үнэндээ сансарт ч гараагүй. Зүгээр оролдож үзсэн төдийшд. Хэдэн фэрмер дундаа л сансрын нисгэгч байсан хэрэг

      Delete
  2. Slot Machine Online - Situs Judi Online & Judi Slot Online dafabet dafabet fun88 fun88 108Demo Slot Pragmatic Play Sweet Bonanza Megaways

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

H1B талаар